Загварын ертөнцийн загварлаг найзууд буюу топ моделиудын нөхөрлөл

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Хэл ам, атаа жөтөө, шинэ хуучны ялгаа, хөрөнгө чинээтэй эрчүүд гээд л загварын ертөнцийг тойрсон асуудал тасрахгүй мэт. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр хөнгөн амьдрал хүсэмжилсэн зарим нэг моделиос болоод загвар өмсөгч хүүхнүүд заавал баян эрчүүдтэй нэр холбогдох ёстой мэтээр хүмүүс ойлгодог хэмээн өөрсдийгөө өмөөрөх нь ч бий. Ил далд өрнөсөн ширүүхэн өрсөлдөөн дундаас өөрийн авьяас чадвар, гоо үзэсгэлэн, мэдлэг туршлагаараа ялгарч чадсан топ модель, шилдэг загвар өмсөгчид үй зайгүй дотно найзууд болох нь олонтаа.

Загварын ертөнц дэх загварлаг найзууд буюу топ моделиудын нөхөрлөл цаанаа л нэг ондоо гэдэг нь илт мэдэгддэг. Адаглаад л, томоохон арга хэмжээнд очихоор төлөвлөхдөө стиль имижээ хүртэл адилтгадаг нь тэдний хувьд “бичигдээгүй хууль” мэт. Шоу цэнгээн, хүлээн авалт, загварын арга хэмжээг чимсэн олны танил сайхан бүсгүйчүүд өөр хоорондоо өмссөн зүүснээрээ сэм өрсөлддөг, бас хэтэвч зузаантай найз залуусаа булаацалдах нь ч энгийн зүйл болоод байгаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(202.70.36.26) 2025 оны 03 сарын 13

saihan uerhel

1  |  0
goes yumaa (122.201.18.60) 2025 оны 03 сарын 13

energy awhim met goe zyragnyyd bna.hamgiin suuliin badmaa ter 2iin zyragnyyd base huurhun yum aa..

1  |  0
boogi(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

vzesgelentei saixan mongolin nerin xuudas bolson xvvxnvd shd.ner turuul munguni tuluu xair gamgvi xudalddag boloxoos.tgd bas ail ger salgaj olon ertei yavdgvi bl bvr nice

1  |  0
Зочин(122.201.18.139) 2025 оны 03 сарын 13

худлаа инээсэн бөөн будмал авгайчуул юу нь сайхан байгаан?

1  |  0
Top