32 настай залуу голд урсаж алга болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Өчигдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Мандал багийн Хайлааст гэх газар Сэлэнгэ мөрөнд тус багийн иргэн 32 настай эрэгтэй Б нь  19:00 цагийн үед голоор гарч яваад урсаж алга болжээ. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн шалгаж байгаа аж. Одоогоор усанд унаж алга болсон эл иргэнийг олоогүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top