Нийслэлд орсон борооны улмаас өчигдөр Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн Өнөр, Горхи, Баянцагаан, Болор зэрэг амралтын газруудад үер болж айл өрх, мал амьтан үерийн усанд урсах аюул нүүрлэсэн байна. Голын усны түвшин эрс нэмэгдсэн тул яаралтай арга хэмжээ авах шаардалагтай байна гэсэн иргэний мэдээллийн дагуу Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах ангийн албан хаагч, уул уурхайн алба, зам ангийн нийт 83 албан хаагч, нийт 20 гаруй машин, хоёр ковштойгоор аврах ажиллагаа явуулсан аж. Ингэхдээ долоон айл өрхийн 31 иргэн усанд автсан байсныг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )