Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж бй гурван эрхмийн халз мэтгэлцээн гэгч “хошин үзүүлбэр” өчигдөр МҮОНТ-ээр олонд хүрсэн нь нэлээдгүй асуудал дэгдээгээд байгаа. Улстөрч эрхмүүдийг халз мэтгэлцүүлсэн ч юмгүй хачин байдлаар өрнөсөн энэхүү нэвтрүүлгийг шүүмжилсэн хүмүүс тун олон байгаа бөгөөд олны танил уран бүтээлчид ч үүнтэй санал нэг яваа аж.
Тэднээс жишээ авч үзвэл, дуучин Б.Буянжаргал “Удвал сайд ямар асуулт ирэхийг мэдэж байсан юм шиг цаас шагайгаад л хариулах юм” хэмээсэн бол, Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхбаяр “Үндэсний телевиз гэхээрээ яахаараа ийм ядуу сэтгэдэг юм бэ. Залуу сайхан, мундаг хөтлөгч олон байхад тэр хоёр хөтлөгчийнх нь үс зүсийг хараач ээ. Монголчууд бүгдээрээ үзэж байхад ямар ч эфирийн соёл алга” гэж бухимджээ. Энэ тухайгаа ч өөрийн цахим хуудсанд бичиж үлдээсэн бөгөөд зарим нэгэн нь “Та хоёр өөрсдийгөө хэлээч” гэж хатгасны хариуд мань эр “Халиунаа бид хоёр тэд нар шиг ийм хачин байдалтай тайзан дээр гарч үзээгүй. Бусдыг хүндлэх хэрэгтэй” гээд амыг нь таглажээ.
Мөн тэрбээр цааш нь “Би эрхзүйч хүн л дээ, уг нь. Танигдсан салбар нь урлаг. Бүхэл бүтэн улсын сонгуулийн өмнө ингэж халз мэтгэлцээн зохион байгуулвал хэрэг алга. Улсаас эд нар бөөн мөнгө төсөвлөж авч байгаа. Тэгсэн мөртлөө хөтлөгчид нь юу ч бэлдээгүй, ээрч муураад л... Өмссөн хувцсыг нь хар, үсийг нь бас харчих. Ингэж болохгүй, ямар 1980 он биш” гэж бухимдлаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 5 )
Нэвтрүүлгийн тухайд энэ залуугын зөв өө олигтой юм болоогүй харин би нялх үрээ хаясан мөртлөө хүмүүнлэгийн элч дуучин гээд байхаар л гайхаад байдаг юм энэ хоер надад боловсрол хүн чанар муутай нэг л гаднаа гяланцаг дотроо паланцаг санагдаад байдаг юм
Chadaltai mundag Bol Larry King shig khogshin uzegchidee uzel Bodolooroo saikhan kharagdag .Terneed ta 2 shig America d doog tokhuu bolson sonin tavilgatai suuj talk show khotolokhgui .Yg unendee ta 2 cheap face uud shuudee .
Baterdene yrij chadahgui bn le Elbegdorj ugiin uran ugeer humuusiig hoshigruuldag ene 2-g demjihgui harin Udval unen zov zuiliig yrij bn lee
удвал авгай асуултаа аваад бэлдсэн юм шиг л харагдсандаа найзуудаа
ene 2 n saihan haragdaj bsnig medehgui l yum bna urlagiig haltuur bolgozon shunalin tulamnuud.ta 2 harin jinhenen hotsrogdtson amitad shde lag duuldag ch yum shig yadarsan huduunihund hanasan une helcheed tomrood bdg gee bizde.oligtoi uran buteelch bhgyi heden duu huulj duulchaad od ged bodzon ichij amidraasai