“Хайрын дууч” Э.Энх-Эрдэнэ хоёр чоно хөөгөөд хоосон хоцорчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Нийтийн дууны ханхүү, гүнж тодруулдаг болсон энэ цаг үед “Хайрын дууч”-аар өргөмжлөгдөөд буй дуучин Э.Энх-Эрдэнэ хөдөө орон нутгаар аялан тоглолт хийгээд саяхан хотод иржээ. “Амьдрах сайхан” нэртэй энэхүү тоглолтоо тэрбээр хэд хэдэн аймагт хийсэн бөгөөд хамгийн сүүлд Сэлэнгэ аймгаар 7 хоног аялсан гэнэ. Уран бүтээлч хүний хувиар шинэ дууныхаа санааг олж, байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалсан дуучин Э.Энх-Эрдэнэ аян замын сонин ихтэй яваа бололтой.

Тухайлбал, дуучин залууг тоглолтоо хийн аялж явах зам зуурт нь хоёр ч удаа чоно дайралдсан бөгөөд төмөр хүлгээрээ араас нэлээд нэхсэн гэнэ. Гэвч угаасаа анд авд сүрхий гаршаагүй болоод ч тэр үү, аль эсвэл буу шийдэм авч яваагүй болохоор ч тэгсэн үү. Хоёр чонынхоо аль алиныг нь ч унагаж чадаагүй гэдгээ найз нөхөддөө сонирхуулсан бөгөөд “Хоёр дахиад чонотой тааралдсан гэхээр аз хийморьтой явсан хэрэг болох гээд байдаг. Гэтэл нэгийг нь ч алж чадаагүй болохоор юу гэлтэй билээ” хэмээн хөгжилдсөн аж.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gochoo(103.229.121.25) 2025 оны 03 сарын 13

ugui bhaa enkherdene chin ogotnii hamraas tsus gargahiig uzdeggui hun shuu dee ugn

1  |  0
sak(202.179.18.174) 2025 оны 03 сарын 13

toglolt uneheer sak bolsoon gej

1  |  0
unenhuu(202.179.18.174) 2025 оны 03 сарын 13

togloltondchin amjilt husie itgel setgel unen goy duu shuu

1  |  0
altaa(202.179.18.174) 2025 оны 03 сарын 13

amjilt husie hairtai shuu enkherdeen

1  |  0
ner(202.170.68.69) 2025 оны 03 сарын 13

zaaval alj bj saihan bolohnee muu aluurchin chin

1  |  0
Top