Сонгуулиас өмнө 40 715 иргэн шилжжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ерөнхийлөгчийн сонгуульд тухай хуульд заасны дагуу 60 хоногийн хугацаанд шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд түр зогсоосон бөгөөд улмаар иргэдийн санал өгөх эрхийг хангах зорилгоор хуульд нийцүүлэн анх удаа сонгогч шилжих тухай журмыг батлан хэрэгжүүлэв. Энэ нь  иргэн өөрийн байнга оршин суугаа газрынхаа харъяа хэсгийн хороонд санал өгөх боломжгүй бол уг журамд заасанчлан сонгогчийн шилжих хөдөлгөөн хийлгэж санал өгөх эрхтэй болж байгаа юм. Тэгвэл шилжилт хөдөлгөөн зогссон энэ хугацаанд буюу 4 дүгээр сарын 22-ны өдрөөс  6 дугаар сарын 16-ний өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд нийт 40715 иргэн сонгогчийн шилжих хөдөлгөөн хийлгэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top