Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах Прокурорын байгууллагад гомдол гаргажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах Прокурорын байгууллагад гомдол гаргажээ. Түүний нөхрийг УМБГ-аас гадаадын иргэний хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.Тэрбээр хэргийг үнэн зөв шалгаж өгөхийг хүсээд залилангийн хэрэгт хохирогч нь өргөдөл гаргасны дараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар хуульд заасан байхад ямар ч өргөдөл гомдолгүй цагдан хорьсон нь шударга бус хэмээн үзжээ. Мөн тэрбээр хэд хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид хандан ил захидал илгээгээд байсан билээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top