Сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш албан ёсоор эхэлнэ. Тиймээс хуулийн дагуу өнөөдөр санал өгөх боломжгүй сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах  бөгөөд энэ нь 09-20.00 цагийн хооронд үргэлжлэх юм.

Түүнчлэн гадаадад буй монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс  гадаад улсад байгаа иргэдийн санал авсан битүүмжилсэн саналын хуудас болон сонгуулийн баримт бичгийг СЕХ-нд  өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгөх аж. СЕХ  санал авах өдрийн 22 цагаас саналын хуудас бүхий дээрх битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж  тоолно. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top