ОХУ-ын Буриад улсын Захаамни аймгийн Санага сумын уугуул алдарт яруу найрагч Мэлс Самбуевайгийн нэрэмжит олон улсын яруу найргийн наадам энэ сарын 22-нд амжилттай болж өндөрлөжээ.
Энэхүү наадамд олон орны яруу найрагчид хуран цугларч, шүлэг найргийнхаа дээжийг өргөсөн бөгөөд Монголын яруу найрагч Гран при шагналын эзэн болсон баяртай мэдээг дуулгахад таатай байна. Тухайлбал, утга зохиолын салбарт томоохонд тооцогддог уг наадамд эх орноо төлөөлж оролсон Хэнтий аймгийн харьяат МЗЭ-ийн нэрэмжит шагналт яруу найрагч Б.Батхүү түрүүлж Гран при шагналыг хүртжээ. Тэргүүн байрын шагналыг “Сайхан хуур” хөгжим, өргөмжлөл болон 30 мянган рубль дагалдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )