Дуучин Одноо сонголтоо баталгаажуулж, ээж болохоор зэхэж явна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

МҮОНТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны дууг дуулан, SBN телевизийн “Сонголт” киноны гол дүрд тоглож танигдсан дуучин бол Ч.Одонцэцэг билээ. Рок попынхон дунд “жижиг” Одноо нэрээр танил болсон түүнийг охид залуус рок дуучин гэдгээр нь илүүтэй мэдэх бөгөөд тэрбээр сүүлийн үед хувийн амьдралдаа анхаарал хандуулан нам гүм суугаа.  

Тэгвэл шавилхан биетэй царайлаг дуучин бүсгүй маань удтал үерхсэн найз залуутайгаа нэг гэрт орсон төдийгүй тун удахгүй ээж болохоор зэхэж байгаа аж. Ажил хэрэгч, даруухан залууг ханиараа сонгосон Одноо хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцдогоос гадна олон улсын “Ротари” клубын гишүүн гэдгийг зарим хүмүүс мэдэх болов уу. Рок дуу, хар өнгийн хувцаснаас өөрийг сонирхдоггүй хэмээж байсан дуучин бүсгүй хөл хүндтэй болсноосоо хойш нэлээд өөрчлөгдөж стиль имижээ сольсон байна.

Тэрбээр үсээ ургуулан, урт хормойтой даашинзаар гангарч энд тэндхийн арга хэмжээнд оролцож байгаа ч нөхөр нь түүнийг эрүүл мэнддээ анхаарч, олны нүдэнд өртөхгүй байхыг зөвлөх сануулахын хооронд хэлдэг гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zss(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

eneni od gj yu bsin manaIXAN BICHIX GJ SVRJIGNENE E TSARAI MUUT

1  |  0
Top