“Монголын сайхан бүсгүй-2002” тэмцээний “Алтан эрдэнэ” өргөмжлөлийг хүртсэн мисс Д.Уянгалянхуа, “Мөнгөн эрдэнэ” өргөмжлөлийг хүртсэн мисс Б.Шүрэнчимэг нар тухайн үедээ л эрчүүдийн шүтээн болж явсныг нуух юун. Царай зүс, бие галбир, мэдлэг боловсрол, авьяас чадвараараа эн тэнцүүхэн өрсөлдөн тэдний хэнд нь тэргүүн миссийн титэм гардуулах вэ гэдэг дээр шүүгчид нэлээд маргалдсан гэдэг. Үзэгчид ч хоёуланд нь сайхан бүсгүйн титэм зүүлгэх сонирхолтой байсан нь мэдээж. Багагүй маргаан дэгдээсэн шүүгчдийн эцсийн шийдвэр гарч, мисс Д.Уянгалянхуа тэргүүндээ титэм залсан бөгөөд Б.Шүрэнчимэг дэд байрын шагнал хүртсэндээ төдийлөн баярлаагүй нь лав.
“Телевизийн хөтлөгч болно” хэмээн мөрөөдөж явсан мисс Д.Уянгалянхуа “Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа”, “Аянга”, “Өвлийн улирал” зэрэг дөрвөн ч кинонд тоглосон удаатай. Гэвч хэвлэлийн хуудаснаа нүцгэн зургууд нь тавигдсанаар түүний хөтлөгч болох хүсэл талаар өнгөрч, тэрбээр “Макс” группийн захирал Д.Ганбаатартай ханилан тансаг амьдралд умбасан түүхтэй бүсгүй.
Харин мисс Б.Шүрэнчимэг тэмцээнд оролцсоныхоо дараа “Номин талст” хамтлагийн “Баяртай гэж битгий хэлээч” дууны клипэнд тоглосон бөгөөд нэг их удалгүй Герман орныг зорьсон байдаг. Энэ ч их учиртай аж. “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайтай үерхэж явсан тэрбээр жинхэнэ заяаныхаа ханьтай учирснаар олны хэл амнаас дайжиж, ийнхүү харь улсад очжээ.
Өдгөө хэн, хэн нь гурван хүүхэдтэй болсон ч гэлээ, мисс бүсгүйчүүд гоо сайхнаа хэвээр нь хадгалж яваа. Хамгийн хачирхалтай нь, тэд урьд нь миссийн тэмцээнд өрсөлдөж байсан шигээ бизнесийн салбарт ч дөрөө харшуулах нь тодорхой болов. Мисс Д.Уянгалянхуа саяхнаас Америкийн алдарт S.T John брэндийн бүтээгдэхүүнийг оруулж ирэх болсон бөгөөд өөрийн биеэр сурталчилжээ. Классик бөгөөд чанарлаг хувцсыг дээдсийн хүрээний бүсгүйчүүдэд зориулж үйлдвэрлэдэг уг брэнд нь Америктаа бол хэдийнэ танигдсан боловч Монголчуудын хувьд тийм ч сайн мэдэхгүй. Энэ утгаараа мисс Д.Уянгалянхуа өөрийн компанийн оруулж ирдэг брэндийг сурталчлан олон жилийн дараа анх удаа моделийнхоо ажлыг хийсэн аж.
Тэгвэл эх орондоо ирээд жилийн нүүрийг үзэж байгаа мисс Б.Шүрэнчимэг өнгөрсөн хугацаанд “Говь” компанийн намар, зуны коллекцийг сурталчилсан бөгөөд “30 нас гарсан ч дахин нүцгэлэхээс буцахгүй” хэмээн ярилцлага өгч, эрчүүдийн дунд сенсааци дэгдээгээд амжсан. Тэрбээр хамгийн сүүлд л гэхэд, ариун цэврийн хэрэглэл сурталчлан зургаан сая төгрөг халаасалсан гэдэг. Ийнхүү нэгэн цагт миссийн тэмцээнд өрсөлдөж явсан сайхан бүсгүйчүүд хэлэлцэж тохирсон мэт гурван хүүхэд төрүүлж, бизнесийн салбар болон загварын ертөнцөд мөр зэрэгцэх болсон учрыг олон хүн тааж ядан сууна.

Сэтгэгдэл ( 6 )
Yag unen sh dee naad 2 chini ankh temtseend oroh ued bol shuree uneheer saikhan okhin bsan sh dee Uyangaa ni hajuud ni tiim saikhan okhin bgaagui ee harin Uyangaa ni mongol turhtei geed turuuluulsen sh dee Shureeg EVrop turhtai geed l 2t oruulsan ter uunen sh dee
Minii MONGOLIIN saihan huuhnuud uursdiinhee hihh gesen ajilaa hiij bgaa bailguidee.Tegeed ch ene 2 emegtei saihan naizuud bj taarna.2uuland n amjilt husey.Mongolchuud bid iim saihan uhaalag humuuseeree baharhaj bgaa
Мөнхцэцэг л супер тэ?
zvger l ajil amidralaa huugud yavj bgaa hvmvvsiig ursulduj bna ene ter geel setgvvlch guai****yum aaa
Shuree egch maskin magnaig tooloo yu...
Shuree ni iluu shdee.