“X roses” хамтлаг уран нугараачдыг тэргүүлж, улсын аварга боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуугийн нэрэмжит Монголын уран нугараачдын анхдугаар тэмцээн өчигдөр Улсын циркт боллоо. Тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгаас 100 гаруй уран нугараач оролцож, гурван үе шаттайгаар гоцлол, хос, багийн төрлөөр авьяас, чадвараа өрсөлдүүлсэн юм. Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнийг Төрийн бодлогыг дэмжих үндэсний төв ТББ, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгууллаа. Уран нугараачдын улсын аваргаар гурван байрт шилдгүүдийг шалгаруулахаас гадна тусгай шагналт байр эзлүүлсэн байна.

Нэгдүгээр байрт:

1.Улаанбаатар хотоос “X roces” хамтлаг “X spider” үзүүлбэр
2.Улаанбаатар хотоос “X roces” хамтлаг “Монголжин” үзүүлбэр

Хоёрдугаар байрт:

1.Монголын Үндэсний циркээс “Ирвэсний зулзага” үзүүлбэр
2.“Шинэ цирк” төвөөс “Монгол төрх” үзүүлбэр

Гуравдугаар байрт:

1.Орхон аймгаас “Эрдэнэт” хамтлаг “Уран сэтгэмж” үзүүлбэр
2.“Шинэ цирк төв” “Хос хунгийн дууль” үзүүлбэр
3.Монголын үндэсний цирк “Хүн сарнай” хамтлаг “Шүтээн” үзүүлбэрүүд тус тус шалгарчээ.

Ийнхүү авъяас, тэвчээр их шаарддаг уран нугаралтын спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг цаашдаа жил бүр зохион байгуулж байхаар болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.235.66) 2025 оны 03 сарын 13

bayr hurgii nugaraach ohidiig turuus sain demjih hregtei

1  |  0
Top