”М-Ойл” компани торгуулиа төлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

ШӨХТГ-аас өнгөрсөн онд нефт импортлогч нэр бүхий найман команид 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан билээ. Мөн үүнтэй холбоотой ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва нарын зургаан хүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн байна. Энэ талаар ШӨХТГ-ийн дарга О.Магнай "Миний  хувьд АТГ-т холбогдох бүх материалыг нь гаргаж өгсөн. Тэр хэрэг юу болж байгааг  сайн мэдэхгүй. Нефть импортлогчдод оноосон торгуулийн хувьд “М-Ойл” зэрэг компаниуд торгуулиа төлөөд эхэлсэн. Нэг дор торгуулиа авна гэвэл үйл ажиллагаанд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Тухайн үед хууль зөрчсөн үү гэвэл зөрчсөн. Тэгэхээр аль болох графикийн дагуу төлүүлэхээр ойрын үед тохиролцоно" гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top