Налайх дүүрэг Тэрэлжийн гүүрнээс хойшоо Цагаан Давааны орчим борооны улмаас үер болж зам засварын ажлаар сэтэлсэн замын орчим 2 талдаа 100 орчим машин явах боломжгүй болсон байна. Үүний дагуу Онцгой байдлын газрын дарга Онцгой байдлын хурандаа Н.Уламбаярт танилцуулж дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 11 алба хаагч, Газ-66, фургон автомашинтай гарахад уг газар үерийн усанд суусан авто машинууд ихэнх нь гарсан байжээ. Ингээд онцгойгийнхыг буцах замд зүүн аймгууд руу явдаг зам, дүүргийн хойд хэсгээр зүүн тийш дайрч өнгөрдөг 2 хэсэг замд дүүргийн замын цагдаагаас 3 алба хаагч 1 автомашин, Зам ангиас 2 ковш, 15 ажилчин, алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж уг хэсгээр явах боломжгүй боогдсон, зарим нь шаварт суусан 144 автомашин, байсныг татаж гаргах, замын шаврыг холдуулж машинуудыг гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )