Бүхэл бүтэн нэг гэр бүлийг ганц шөнийн дотор галдан шатааж амийг нь бүрэлгэсэн Л.Наранбаатарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцлээ. Хэргийг эргэн сануулвал, энэ оны гуравдугаар сарын 19-20-нд шилжих шөнө гэр бүлийн маргаанаас болж эхнэр нь төрсөн гэртээ ирсэн тэр үеэр Л.Наранбаатар согтуу очиж эхнэртэйгээ муудалцаж, 03.00 цагийн үед “Хамтдаа дуусъя” хэмээн гэр бүлийн бүх хүн рүү бензин цацаж галдсан аймшигт хэрэг гарсан билээ. Улмаар гэр бүлийн зургаан хүн ГССҮТ-ийн Түлэнхийн төвд хэвтэж эмчлүүлж байгаад амиа алдсан бол сэжигтэн Л.Наранбаатар амьд үлдсэн юм.
Түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн баасан гаригт хэлэлцэж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилэг шүүгдэгч Л.Наранбаатарт Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу олон хүнийг харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хөнөөсөн гэсэн үндэслэлээр ялын дээд хэмжээ оноох санал гаргасан юм. Харин Чингэлтэй дүүргийн шүүхээс Л.Наранбаатарт 25 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.Харин хохирогчдын ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, ялын дээд хэмжээ оноох ёстой байсан хэмээж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 7 )
Uuniig tsaazlaach araichdee elbegdorj tsaazin yalgui bolgosonoos hoish aimaar hereg ih gardag bolson. Uuniigee ergej harmaar yam elbegdorjoo.
Iim aimshigtai enereh setgelgvi bj blhkv shde arai dendv hargis yma hvnii ami gdg ymar ch vne tsenwgvi bljee
Alchuul tegeel boloo sh dee tarchlaah heregtei sh dee
МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ҮНЭГҮЙДЭЖ БАЙГАА НЬ ЭНЭ БУС УУ???? БҮХ НАСААР НЬ ХОРИХ ХЭРЭГТЭЙ... АРАЙ Ч ДЭНДҮҮ ЮМ ДАА ЭНЭ ШҮҮХ ЗАСАГЛАЛ
шууд алаач ээ Үүнийг тэжээгээд байхдаа яадаг юм бэ
ene novshiig 25 jil tejeej yah n vee hairan mungu
mongold khohirson ni khohorood l ulddeg yum shuu dee