“Масктай Матар” цуврал Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайханы талаар өгүүлэх гэж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрыг удирдаж байхдаа “Бидний хамгийн гол зорилго бол Монголын Засгийн газарт аль нь ашигтай санал хэлж, хамгийн их хэмжээгээр ашгаасаа хуваалцаж байна вэ гэдэг нь гол юм. Бид ийм шаардлага хангасан газартай л ажиллана. Бид Монголын ард түмний төлөө ажиллаж байгаа болохоос аль нэг улсын юм уу, эсвэл аль нэг компанийн төлөө ажиллаагүй гэдгээ шууд хэлмээр байна. Ерөөсөө ямар нэг улс төрийн байдлаар юм уу, аль эсвэл геополитикийн талаас нь асуудлыг авч үзээгүй гэдгийг хэлмээр байна.” гэсэн үгсийг унагаж суусан тэрээр үнэн хэрэгтээ өөртөө болон өөрийнхөө тойрон хүрээлэгчдэд хамгийн ашигтай санал хэлсэнтэй хамтран ажилласан байж болзошгүй байгаа учраас хууль хяналтынхан шалгаж байгаа аж. Түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх мэдээлэл байгаа ч албаны эрхмүүд энэ мэдээллийг баталгаажуулаагүй байгаа юм. Харин Д.Амарсайхан нар нь Монгол Улсын Засгийн газар болоод “Петро чайна дачин тамсаг” компани хооронд байгуулсан Бүтээгдхүүн Хуваах Гэрээний орлогоос 40.522.976 сая ам.долларыг Хонконг дахь данс руу хууль бусаар шилжүүлж байсан хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байгаа гэдгийг бол бататгаж байгаа юм.

Бүтээгдхүүн Хуваах Гэрээний дагуу бол гэрээлэгч нь олборлон экспортолж буй түүхий тосны 40 хувиар өртгөө нөхөх ба үлдсэн тосны Бүтээгдэхүүн Хуваах Гэрээнд заасан хувь болох 24 хувь нь Монгол Улсын Засгийн газарт ногддог. Тэгвэл Петрочайна Дачин Тамсаг ХХК 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 1,66 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс нийт хөрөнгө оруулалтын 17,7 хувь буюу 294,8 сая ам.долларын өртгөө нөхсөн гэх мэдээлэл бий. Харин манай Д.Амарсайхан нарын нөхдүүд энэ гэрээний дагуу Монгол Улсын дансанд татвар хэлбэрээр орох байсан мөнгөнөөс 40.522.976 сая ам.доллар завшсан хэрэгт шалгагдаж байна. Тэгэхдээ Д.Амарсайхан болоод “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай хуйвалдсан байх магадлал өндөр байгаа юм. Учир нь "Петрочайна Дачин Тамсаг" компаниас Хонконг дахь Шанхай банкин дахь "SunWang" гэх компанийн данс руу хувьцааны ашиг хэмээн их хэмжээний ам.доллар шилжүүлж байсан нь, үнэн хэрэгтээ манай эрхмүүдийн хэтэвч рүү урсаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Эх сурвалжийн хэлж буйгаар “SunWang" гэх компани нь Д.Амарсайхан нарын нууц компани бололтой. Ямартай ч арваннэгэн оны эхний найман сарын байдлаар "SunWang" компанийн нэр дээр 1.5 сая ам.доллар шилжүүлсэн баримт байгаа аж.
Ер нь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн толгойг Монголын Засгийн газар илээд удаж байгаа гэдгийг хэлэх нь зөв болов уу. Тосон-Уул XIX, Тамсаг-XXI, БХГ-97 талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд өдөрт олборлох газрын тосны хэмжээг 50001 баррелиас давуулсан нөхцөлд Монгол Улсын Засгийн газарт ногдох хувь хэмжээг өсгөж 50 хувьд хүргэх нөхцөл тусгагдсан байдаг ч бодит байдал дээр тэр нь хэрэгжих боломжгүй байгааг Үндэсний Аудитын Газар шалгалгаар тогтоосон байгаа. Мөн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгад байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг ашигласны төлбөр (роялти)-ийг 7.5 хувиас доошгүй байхаар хуульчлан оруулж, үүний үндсэн дээр газрын тосны ихэнх олборлолт, экспорт явагдаж буй Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийнТосон-Уул XIX гэрээт талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээнд роялти төлөгдөхгүй байхаар тусгагдсаныг ч өөрчлөх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж буй юм.
|
¹ |
БХГ-т талбайн нэр |
Гэрээлэгч компани |
БХГ батлагдсан огноо, ЗГ-ын тогтоол |
|
1 |
Тосон-уул ХIХ |
Петро Чайна Дачин Тамсаг Монголиа (ХIХ) лимитед |
1993.12.21 |
|
2 |
Тамсаг ХХI |
Петро Чайна Дачин Тамсаг Монголиа (ХХI) лимитед |
1996.08.07 ЗГ-ын 183 дугаар тогтоол |
|
3 |
Буйр XXII |
Петро Чайна Дачин Тамсаг Монголиа (ХХII) лимитед |
1993.03.29 БХГ дуусгавар болж, талбайг буцаасан. |
Ер нь бол анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагт очоод дээлээ тосоор мялааснаас хойш даруй 16 жил өнгөрсөн ч, газрын тосны салбарт дорвитой өөрчлөлт гаралгүй цаг алдаж ирсэн нь Д.Амарсайхан мэтийн сэтгэлгүй нөхдүүдтэй ч холбогдож таарах биз.
Манай улсын нутаг дэвсгэрт 1990-2007 онд хайгуулын нийт 30 талбай ялгаад байгаагаас 21 талбайд нь гадаад, дотоодын 16 компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байдаг. Харин үүний 3 талбайд газрын тосны олборлолт хийгдэж байгаа нь хятадын л хоёр компани. Тэгчихээд газрын тосны салбараасаа мөнгө олж ирнэ гээд манай нөхдүүд хөөрцөглөөд байдаг. Гэтэл тэр мөнгөнийх нь тодорхой хэсгийг салбар хариуцсан газрынх нь экс удирдлага нар нь идэж уучихсан нь үнэн бол үнэхээр анхаарал татах хэрэг мөн билээ.
“Петро Чайна Дачин Тамсаг”, “Доншен Газрын тос” гэх Хятадын компаниудын тухайд 1998 оноос 2013 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 16.6 сая баррель буюу 1.8 сая тонн газрын тос олборлож, 13.3 сая баррель буюу 1.8 сая тонныг БНХАУ-д экспортлоод байгаа юм. Эдгээр компаниуд тосоо дэлхийн зах зээлийн үнээр худалддаг. Өнгөрсөн хугацаанд Монголын хуулийг зөрчин үйл ажиллагаа явуулж ирснийг шат шатны шүүхээс тогтоосон байдаг. Гэтэл энэ компанийн монголын хөрсийг сэндийчиж олсон мөнгөний тодорхой хувь нь Монгол улсын бус хувь эрх ашгаа бодсон нэгний хувийн данс руу орж байсан байх нь.
“Масктай Матар” үргэлжилнэ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 1 )
ene Amarsaixan gegch bol xarsaar baital yamar ch chadvargui butelgui tsaraitai aimtan tegj idsen ni unen.