Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Т.Сайнжаргал сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Сонгуультай холбоотой гэмт хэргүүд сүүлийн үед нэмэгдэж байгаа учир сонгуультай холбоотой гэмт хэрэг зөрчил, гомдол санал хүсэлтийг шуурхай авч шийдвэрлэх, хяналт тавих 10 хүний бүрэлдэхүүнтэй 18 хэсгийг ажиллуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд заасан хуулийн дагуу саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтанд авч 2673 албан хаагч ажиллана” хэмээн мэдэгдлээ. Сонгуулийн үеэр санал авах байруудын аюулгүй байдлыг хангах, сонгуулийн хэсгийн хорооны үйл ажиллагааг хэвийн явуулахад цагдаагийн машинуудыг гудамж талбайд 24 цагаар ажиллуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )