Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуугийн нэрэмжит “Монголын уран нугараачдын анхдугаар тэмцээн” өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 21-23-ныг хүртэл Монголын үндэсний цирк, “Төрийн бодлогыг дэмжих үндэсний төв” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа аж.
Энэхүү тэмцээнд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийн 100 гаруй уран нугараач оролцох бөгөөд шалгаруулалт нь гурван үе шаттайгаар явагдах аж. Сүүлийн шат нь гала тоглолт хэлбэрээр зохиогдох буюу энэ сарын 23-ны өдөр уран нугараачид шилдэгийн шилдэгээ тодруулах юм байна.
“Монголын уран нугараачдын анхдугаар тэмцээн”-ий гол зорилго нь уран нугараач хүүхдүүдийн авъяас чадварыг олон нийтэд сурталчилж, залуу хойч үеийнхэнд үндэсний өв соёлоо таниулж, дэлхийн улс орнуудад уран нугаралтын гайхамшгийг сурталчлан таниулах зорилготой юм.

Сэтгэгдэл ( 0 )