“Жигүүр гранд” группийн дэргэдэх “Гранд” хамтлагийн ганц дуучин байсан Э.Гантулга хэдэн жилийн өмнөөс эхлэн бие даасан уран бүтээл хийх болсон. “Амьдрал” дуугаараа олон хүнд ухааарал, хайрлах итгэлийг өгсөн тэрбээр гэр, дуу бичлэгийн студиэс өөрийг зүглэхгүй, нэг хэвийн баригдмал зүйлээс залхахдаа хамтлагаа орхисон гэдэг.
Харин хонины бэлчээр дээрээс олж авчран байр, машин хүртэл бэлэглэж явсан “Жигүүр гранд” группийн тэргүүн, продюссер П.Баттөр нь зөвхөн өөрийнхөө зохиосон дууг дуулуулж, утсан хүүхэлдэй шиг харцныхаа аясаар амьдруулах гэж зовоодог байсан учраас түүнийг ийн зугтахад хүрсэн гэлцэх хүмүүс ч бий.
Дуучин залуу хамтлагаасаа гараад эхнэр авч, хүүтэй болсон бөгөөд хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлажээ. Саяхнаас зорьсон ажлаа хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж эхэлсэн тэрбээр “Үргэлж хайрлана” нэртэй шинэ дуугаа олонд хүргэсэн байна. Дуучин В.Гантулга цаашид бие даасан цомгоо гаргахаар шамдаж байгаа бөгөөд томоохон компанийн захирлууд түүний уран бүтээлийг ивээн тэтгэх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )
yun honinii belcheer ve huduu geheer ni mal gej oilgodog ym uu tegeed ch naad ovgoo zov tavi