“Зун цаг”, “Баяр бүхэн минийх” “Хайр байдаг гэж үү” зэрэг олон дуугаараа байлдан дагуулж байсан хамтлаг бол “Хоёр хүү”. Тус хамтлаг хэдийгээр тараад удаж байгаа боловч тус хамтлагийн дуучин Гавана өнөөг хүртэл уран бүтээлээ тасралтгүй туурвисаар ирсэн билээ.
Тэгвэл дуучин Нармандах буюу Гавана саяхнаас уран бүтээлдээ эргэн орж, шинэ цомгоо гаргахад бэлэн болсон байна. Өнгөрсөн жил “Эзэнгүй хот” хэмээх цомог гаргасан тэрбээр “Evolution” нэртэй шинэ цомог гаргаж байгаа аж. Уг цомогт нь түүний цоо шинэ 15 бүтээл багтсан бөгөөд энэ сард багтан худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )