Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Хэнтэй нуруунаас эхтэй Хэрлэн голын усны түвшин Мөнгөнморьт сум орчмоор өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, үерийн түвшинг 10 см даван үерлэж байна. Иймд Хэрлэн голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна.

2013 оны 06 дугаар сарын 19-ний 20 цагаас 06 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 19-24 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

2013 оны 6 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун болон төвийн нутгаар, 22-24-нд ихэнх нутгаар бороо орно, дуу цахилгаантай. Салхи хугацааны эцсээр Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Umnugovi(103.29.144.82) 2025 оны 03 сарын 13

Herlen gol ni uerlej bn Ene ued ni l nuutsluud uul uurhaid ashiglaj bay busad ued ni abahaargyu zohitsuulii geed bga yum shuu dee hytadruu garaad l ter chigeer ni ashiglaj bg sh dee Baigali hamgaalagch BATERDENEEEEEEEEEEEE

1  |  0
Top