Алдарт зохиолч Уильям Шекспирийн бүтээл болох “Ромео & Жульетта” жүжгийг монголын уран бүтээлчид мюзикл хэлбэрээр найруулан өнгөрсөн сарын эхээр тайзнаа амилуулсан билээ. Олны сонирхлыг татсан энэхүү жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон бөгөөд ирэх сарын 14,15-нд тайзнаа тавих гэнэ. “Ромео & Жульетта” мюзикл нь анх олны хүртээл болсон даруйдаа Европ дахиныг байлдан дагуулж, улмаар 12 орны хэл дээр орчуулагдан тавигдаж байсан бөгөөд “Сонгодог Мюзикл” продакшнаас уг бүтээлийн зохиогчийн эрхийг албан ёсоор авсны дагуу ийнхүү 13 дахь орон болж Монголынхоо үзэгч түмэнд толилуулж буй юм байна.
Ази тивд анх удаагаа тоглогдсон гэх “Ромео & Жульетта” мюзикл жүжгийн гол дүр болох Ромеод “А-Capella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд МУГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин СТА Б.Нармандах нар тоглож байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )