Их, дээд сургуулийн төгсөлтийн баяр ар араасаа цуварсан эл өдрүүдэд Нийслэлийн төв талбай, Зайсан толгой, Гандантэгчилэн хийдээр “дүүрэн” цэцэг тэвэрсэн ганган охид, дэгжин залуус харагдах болж. Энгэрт нь гялалзах мөнгөн хонх, эзэмшсэн мэргэжлийг нь илтгэх дипломоос илүүтэй өмссөн зүүснээрээ гайхуулж яваа төгсөгчдийг харвал эгээтэй л загварын шоу аятай аашилдаг. Өндөр өсгийт дээрээ алхаж ч чадахгүй гуйвагнах, өмссөн дээлнийхээ хормойд тээглээд унах дөхсөн “моделиуд”-ыг хараад муухан хошин шог үзсэнээс ч илүү хөгжилдөх хүмүүс олон таардаг.
Тэгвэл төгсөлтийн баярын улиг болсон уламжлалын нэгд тооцогддог зүйл нь Гандантэгчилэн хийдээр зочлох. Үдшийн шоундаа яаран сэтгэл нь догдолсон төгсөгчид хийдийн хүрд эргүүлэн, хэдэн тагтааны дунд зургаа авахуулах гэж тэгтлээ хичээдэггүй нь нууц биш. Уйдсан тэднийг зугаацуулах зүйл угаасаа тэнд ховор болохоор арга ч үгүй биз. Гэтэл хагас нүцгэн шахуу хувцасласан охид хүүхнүүд сүсэгтэн олны сунаж мөргөдөг вандан дээр эрээ цээргүй гишгэж, элдэв янзаар суугаад зургаа татуулсан байх юм. Ялангуяа өвгөд хөгшдийн минь алгаа хавсран байж сүсэглэн мөргөсөн эл ванданг ийм “зориулалт”-аар ашигласандаа ичих ч үгүй яваа эдгээр охид зургаа өөрсдийн цахим хуудсанд байршуулжээ. Энэ маягаараа удвал Мэгжид Жанрайсиг дээр маань гарч суучихаад патиараа татуулж мэдэх л юм, арай дэндэж байгаа юм биш үү.

Сэтгэгдэл ( 10 )
Вандан болохоос бурхан биш яадаг юм. Үүн дээр сунаж уналаа гээд юу бүтэж, юу гийгүлсэн юм??? Угаасаа л лам нар нь өөрсдө гишгээд л гарч явдаг юм байх чинь билээ..будда угаасаа бурхан биш, мөнгө хүүлэгч шар хувалзнууд...
ih surguuli tugssun nertei hooson tolgoitnuud. yamar gazar yamar pooz avahaa ch setgeh uhaangui unanuud bn
Zuragin tomrulj harhad hogshin yanhnud l bna shd magistr togsoj bga sdakud l um shg bna uul n suulin uein zaluchud uhamsrtai amdrah hergtei shd yadaj hundetgel gdg zuilig meddeg bh hergtei shd
*** fucking********what the*****are they thinking
Doromjloh bish unenig n nitelsen l bna shd ter u bichsen n oilgmjtoi ene ter gd bga nohdud edni l neg biz hoorhii
Monglin iredu im l bna da monglin nigem ter dayara doroitoj uhamsar geh zuil ugui bolj de
Kharin sh bas gaigui bna deer***khiij zurgaa avkhuulsan bol yaanaa aimaar
yamar*****yum be arach dee
zogsdog n ch arai heternee
erguu malnuud