Дөрвөн настай охин гурван давхраас унаж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Иргэд автомашин болон бусад хүчин зүйлээс шалтгаалан осолд орж улмаар амиа алдах тохиолдолд цөөнгүй гарсаар байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын I багийн нутаг, Эрин хэмээх газарт  зургаан настай охин мориноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн баасан гаригт гарсныг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын IV багийн нутагт дунд оврын автобусанд засвар хийж байсан 32 настай эрэгтэй У төмрөнд  даруулж амиа алдсан байна. Бямба гаригт  Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт оршин суух дөрвөн настай эмэгтэй Э гурван давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан аж.  Эдгээр хэргийг харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top