Энэ сарын 14-ны өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авч эхэлсэн. Нийт 6233 сонгогч 39 дипломат төлөөлөгчийн газарт саналаа өгөхөөр бүртгүүлснээс өнөөдөр өглөөний байдлаар 4161 буюу нийт сонгогчдын 66.7 хувь нь саналаа өгөөд байгаа талаар Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комиссоос мэдээлж байна.
Улс орны цагийн зөрүүгээс хамаараад өөр өөр байх ч ямартаа ч Монголын цагаар 10.00 цагт санал авах үйл ажиллагаа өндөрлөх ёстой байгаа.

Сэтгэгдэл ( 0 )