Элсэлтийн ерөнхий шалгалт гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр дуусна.
Эхний өдөр орос хэл, хими, англи хэлний шалгалт авсан байна. Харин өчигдөр Монгол Улсын түүх, математик, биологи, монгол хэлний хичээлүүдээр элсэлтийн ерөнхий шалгалт авсан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын эхний өдөр шар хуудсаа гээсэн, цагаасаа хоцорсон зэрэг шалтгаанаар зарим сурагч шалгалтаа өгч чадаагүй тохиолдол гарсан байна. Иймээс цаг барих, бичиг баримтдаа хянуур хандах тал дээр анхаарах шаардлагатай байгааг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулжээ.
Улсын хэмжээнд 43875 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн аж.
| Сар, өдөр | Цаг минут | Шалгалт |
| 06 сарын 14 |
1000-1120 | Орос хэл |
| 1300-1440 | Хими | |
| 1600-1720 | Англи хэл | |
| 06 сарын 15 |
0830-0950 | Монгол Улсын түүх |
| 1130-1310 | Математик | |
| 1430-1550 | Биологи | |
| 1700-1820 | Монгол хэл | |
| 06 сарын 16 |
0830-0950 | Газар зүй |
| 1130-1250 | Нийгмийн тухай мэдлэг | |
| 1420-1600 | Физик |

Сэтгэгдэл ( 0 )