Сонгууль өгсөн иргэнд 1000 төгрөгний нэгж өгөх нь зөв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 16

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч  дээрх агентлагаас  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн албан бичигт  “Үүрэн холбооны оператори компаниуд  /Мобиком корпораци, Жи-мобайл ХХК, Скайтел ХХК, Юнител групп/” нь саналаа өгсөн сонгогч бүрд 1.000 нэгжийг шагнал болгон өгөхөөс гадна үүдэн гарах зардлын асуудлыг өөрсдөө хариуцан ажиллахаар болсныг мэдэгдсэн билээ. Ийнхүү Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаас  Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдыг урамшуулах энэхүү ажлыг дэмжсэн юм. Харин иргэдийн санал бодол, өөр өөрсдийнх нь үзэл янз бүр байсныг ийнхүү сурвалжлан иргэдийн үзэл бодлыг хүргэж байна. 

"Сонгууль өгсөн иргэн бүрт 1000 төгрөгийн нэгж өгөх нь зөв үү, буруу юу" гэсэн асуултад иргэдээс санал бодлыг нь сонсч, хариу авснаа хүргэе.

Иргэн Э.Шударга:

-Буруу ш дээ, юу гэсэн үг юм бэ? Хахуул өгч сонгуулийн санал авч болохгүй. Тийм юм байж болохгүй ээ, би өгсөн ч авахгүй. Маш буруу.

Иргэн Х.Лхамаа:

-Зөв л асуудал байх. Би бол зөв л гэж бодож байна. Тухайн хэрэгцээтэй үед хэрэг болж болно.

Иргэн Б.Оюунзул:

-Мэдээж буруу. Ер нь ямар нэгэн авилга, мөнгөний асуудалгүйгээр сонгууль хийнэ гээд яриад тохирсон байгаа. Энэ бол авилгал. Ийм асуудал тогтоох нь буруу.

Иргэн Б.Буян-ундрах:

-Нэг ёсны хахуул юм болов уу? Хүмүүс 1000 төгрөг авах гэж сонгууль өгч болох л юм. Гэхдээ миний хувьд бол сайн мэдэхгүй байна.

Иргэн Н.Цэрэн-суман:

-Буруу байлгүй дээ, миний хувьд буруу л гэж үзэж байна. Тэртээ тэргүй иргэн хүн бол нэгжтэй нэгжгүй, юм өгсөн өгөөгүй саналаа өгөх ёстой. Заавал тэгнэ ингэнэ гэж амлалт өгөх буруу.

Иргэн Д.Бадамцэцэг:

-Мэдэхгүй л дээ. Миний хувьд зөв, буруу гэсэн юм алга байна. Ямар ч иргэн хүн сонгуулиа өгөх л хэрэгтэй. 1000 нэгж өгөхөөр хүмүүс сонгууль өгнө гэсэн тийм ойлголт байхгүй биз дээ. Гэхдээ энэ бол сонгууль өгүүлэхийн тулд байх л даа. 

Иргэн Г.Нэргүй:

-Энэ бол авилга тал руугаа л орчихлоо, ийм юм байж болохгүй. Маш буруу асуудал.

Иргэн Б.Батцэцэг:

-Хүн үүргээ биелүүлэх л ёстой. Одоо 1000 төгрөгийн нэгж аваад санал өгнө гэдэг нь нэг ёсондоо санал худалдаж авч байгаа гэсэн үг болж байгаа юм биш үү? Би ингэж л ойлгож байна.

Иргэн Я.Азбилэг:

-Буруу ш дээ. Буруу байлгүй яахав, иргэн хүн үүргээ биелүүлэх л ёстой.

Иргэн Х.Нямбаатар:

-Иргэн бүр саналаа нэгжтэй, нэгжгүй өгөх л ёстой.

Иргэн С.Наран:

-Буруу л гэж бодож байна. Хүн ухамсраараа л өгөх ёстой. Сонгуулийг заавал ингэнэ, тэгнэ гэж уриалах шаардлагагүй байх л гэж бодогдож байна. Мөнгө өгсөн өгөөгүй иргэн бүр идэвхитэй оролцох ёстой. Мөнгө өгвөл сонгууль өгөх ийм буруу сэтгэлгээ ард түмэнд байж болохгүй л юм шиг санагдаж байна.

Иргэн Б.Цэндсүрэн:

-Зөв ш дээ. Яагаад гэвэл залуучууд ирэхгүй. 1000 төгрөгийн нэгж өгнө гэхийн бол ирнэ. Тийм болохоор зөв. Яахав дээ, СЕХ-с зохион байгуулж байгаа юм чинь. Тэр байтугай юманд зардаг, тэр байтугай хөрөнгөө үрэн таран хийдэг юм чинь залуучууддаа нэг 1000 төгрөгийн нэгж ер нь хүмүүстээ өгөхөд яах вэ дээ. Энэ бол хүмүүсээ идэвхитэй оролцуулах гэж ингэж урамшуулал  олгож байгаа байх. Сонгуульд ирээд 1000 төгрөгийн нэгж аваад яваг л дээ 1000 төгрөгийн нэгж авч чадахгүй хүмүүс зөндөө байгаа. 18-30-ны залуучууд ирдэггүй болохоор саналыг нь намууд ашиглах асуудал гардаг ийм учраас ирүүлхийн тулд зөв гэж үзэж байна.

Иргэн Ж.Энхтөр:

-Үнэхээр буруу. Сонгууль чинь хууль дүрэмтэй хууль дүрмийнхээ дагуу  иргэн сонгуулиа өгөх л ёстой. Иргэн бүр үүргээ биелүүлж саналаа өгөх л ёстой. Ард түмэн мөнгөөр сонгууль өгөх ёстой биш авилагыг устгая гэж тэмцээд байхад ийм юм байж болохгүй. Би бол буруу л гэж бодож байна.

Иргэн Т.Уранбилэг:

-Зарим талаараа зөв л байх, зарим талаараа буруу л байх сайн мэдэхгүй байна.

Иргэн Б.Саруул:

-Буруу л зүйл л дээ. Бас л нэг хүн юм тараасан болчих байлгүй дээ. Ингээл өөрсдөө амлацгаагаад л байх юм 1000 төгрөг бол 1000 төгрөг шүү дээ. Энэ бол оновчтой асуудал биш хүнд юм өгч байгаагийн багахан хэмжээний илрэл болж байгаа.

Иргэн Н.Туяа:

-Иргэнийхээ үүргийг биелүүлж хүн болгон л сонгуулиа өгөх ёстой. Эрхээ эдлэх ёстой гэж байгаа бол. Тийм биз дээ.  

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(122.201.18.5) 2025 оны 03 сарын 13

Муу л санаачилга. Иргэнийхээ саналыг худалдаж авч байна шїї дээ.

1  |  0
Дамиран(112.72.12.39) 2025 оны 03 сарын 13

Элбэгийн төлөө саналаа өгөхгүй бол 1000 нэгжээ өгөхгүй шүү.

1  |  0
Про(122.201.18.135) 2025 оны 03 сарын 13

Элбэг уначих гээд сандарч байна. Ингээд залуучуудын саналыг худалдаж авах луйвар хуулиар зохицуулаж байгаад хийж байна. Сонгогчид сонгуулиа хэнээр ч заалгахгуйгээр огох естой. Бас огохгуй байх ч эрхтэй энэ чинь ардчилсан улс

1  |  0
зочин(202.126.89.177) 2025 оны 03 сарын 13

Дээр үед улс задарч бутрах үед эмэгтэй хүн гарч зангидсан гарт нэгтгэж байсан эцэг өвгөдийн түүх эргэж ирж байна Улсаа боддоггүй ардаа хаясан авилгачин түшмэдүүдээс ард олон залхаж байгааг мэдүүштэй одоо бидэнд шударга тууштай эх оронч элгэн халуун нутгаа бусдад худалдахгүй хүн хэрэгтэй тэр нь Удвал байна

1  |  0
irgen(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

bi vzel bodloo 1000 tuguur hudaldah umuu.alnshvv hoshnognuudaa baghan doromjlooroi.

1  |  0
сах(49.0.200.198) 2025 оны 03 сарын 13

АН-ийнхан аргаа барж байх шив дээ шудрага бай л даа СЕхөрөө санаачилж л байгаа бол АН-ийн л санаачилга СЕХөрөө бол аль хэдийнээ АН-ийн салбар хороо болчихсон шүү дээ!!~ тэгээд ч та нар нохой хоолны үлдэгдэлээ хаяж өгч байгаа юм уу??? бид наадахад чинь хууртагдах уу??? болиж үз!!! бид сонголтоо хийсэн та нар хар машинаа программчилсан гэхдээ л хэн нь ялахаа үзье л дээ

1  |  0
Монгол(180.149.78.20) 2025 оны 03 сарын 13

Буруу

1  |  0
Top