Эхнэрээ Нансалмаатай зүйрлэсэн “банш” Батаагийн дурлал

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 16

“Мөрөөдлийн театр”-аа байгуулан өөрсдийн дураар ажиллаж яваа жүжигчин Д.Баттөмөр цаг зав гарвал уран сайхны кинонд тоглон, реклам сурталчилгаа “хэсээд” амждаг нөхөр. Оюутан ахуй цагтаа эхнэртэйгээ үерхэж “Учиртай гурван толгой” дуурийн Балган шиг л дурлаж явснаа ярьдаг тэрбээр тухайн үед бодит амьдрал дээрхи Нансалмаатай зүйрлэж байсан гэдэг. “Заяаны хосууд адилхан байдаг” гэгчээр түүнийг эхнэртэйгээ туйлын адилхан царайтай хэмээн олон хүн хэлдэг.

“Одоо охин нь нэмэгдээд гурван “банш” болсон” гэх тоглоомын үгсийг бишгүйдээ л нэг сонссон тэрбээр “Эхнэр маань мөн ч их гуйлгасан даа. Би чинь одоогийнх шиг мариалаг, царайлаг залуу байгаагүй юм шүү. Чих нь дэлдийгээд, хувцас нь томдчихсон юмуу гэмээр туранхай бор залуу байлаа. Хайртай бүсгүйнхээ араас зөндөө их гүйж байж өөрийн болгосон доо” гэж ярьдаг юм билээ. Харин мань эрийг “Учиртай гурав” уран сайхны кинонд Балганы дүрийг гайхалтай бүтээх үед нь үзэгчид “Амьдрал дээрхи дүрээсээ мөн ч их өөр болж. Ийм хүүхэмсэг, онгироо залуугийн дүр ерөөсөө тохирохгүй юм байна аа” гэлцэж суусан шүү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(71.189.131.201) 2025 оны 03 сарын 13

unheer saihan zurlel medeej haitai ehner ni oort ni nansalmaa shuu de mundag jujigchin amjilt husii

1  |  0
Top