Яруу найрагч Ц.Хулан яруу найргийн шинэ номоо гаргасан бөгөөд номын нээлт маргааш 15.00 цагт Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох ажээ. Уг ном нь "Алтан зэгсний ангир" нэртэй бөгөөд яруу найрагч хатагтайн "Зүгээр л нэг амьдрахсан" номоос хойш гаргаж буй найргийн бүтээл юм.
Номын нээлтэнд яруу найрагч П.Бадарч, Д.Цоодол, Д.Урианхай, болон модернист яруу найрагч Б.Галсансүх, алс баруун хязгаар Ховдоос ирж буй Хөөдэйн Эрдэнэбаатар нарын үеийн үеийн шилдэг, шижигнэсэн уран бүтээлчид оролцож, уншигчидтай уулзалт, яриа өрнүүлэх аж. Мөн энэ үеэр найрагч Ц.Хулангийн гарын үсэгтэй номын худалдаа болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )