Хатагтай Хилде Ф.Жонсон бараалхав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржид Өмнөд Судан улсад хийж байгаа айлчлалынх нь үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, хатагтай Хилде Ф.Жонсон бараалхав.

"Ердөө хоёр жил хүрэхгүй хугацааны өмнө тусгаар тогтносон Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс 850 энхийг сахиулагч бүхий батальон оролцуулж байгааг НҮБ өндрөөр үнэлж байгаа бөгөөд монгол цэргүүдийн үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн байна” гэж хатагтай Хилде Ф.Жонсон хэлэв.
 
“Бид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхлээд 10 жил болж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ манай зэвсэгт хүчин улам бүр туршлага хуримтлуулж, үүрэг гүйцэтгэх чадвар нь дээшилж байгаад Монгол Улс сэтгэл ханамжтай байдаг. Цаашид ч бид энэ төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байх болно” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж онцлон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
JRKEGBG(203.194.114.252) 2025 оны 03 сарын 13

ELBEGDORJ ENHBAYRIIG BODVOL HIIJ BUTEESEN YMTAI YMDAA

1  |  0
JRKEGBG(203.194.114.252) 2025 оны 03 сарын 13

ELBEGDORJ ENHBAYRIIG BODVOL HIIJ BUTEESEN YMTAI YMDAA

1  |  0
Top