Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг 2013 оны 2 дугаар сарын 15-ны дотор авч дууссан байх ёстой. 2 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 47000 гаруй мэдүүлэг гаргагч мэдүүлгээ бүртгүүлэхээс 88 хувь нь мэдүүлгээ бүртгүүлсэн талаар мэдээлсэн.
Ер нь бол мэдүүлгийг цахим хэлбэрээр бүртгүүлж эхэлсэнтэй холбоотой бүрдүүлэлтийн үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн ЗДТГ, ИТХ, Увс аймгийн ЗДТГ, ИТХ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, ИТХ, Хэнтий аймгийн ИТХ, Дорноговь аймгийн ИТХ, Дархан-Уул аймгийн ИТХ, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн хороо, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд хангалтгүй зохион байгуулж байгаа талаар АТГ-аас мэдээлж байсан.
Тэгэхээр хуулийн хугацаандаа 100 хувь мэдүүлгээ өгсөн эсэх нь ажлын шинэ долоо хоног эхлэхэд тодорхой болох биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )