Улсын Их Хурлын даргын гаргасан захирамжуудын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн /Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэх/ хуулийн төслийг боловсруулах, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдаад байна.
Дээрх ажлын хэсгүүд нь холбогдох хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, шаардлагатай судалгааг хийж, үр дүнг Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэгтэйгээр ажиллах аж. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүд, холбогдох байгууллагын удирдлагууд, эрдэмтэн, судлаачид ороод байна.

Сэтгэгдэл ( 0 )