М.Сономпилд үүрэг өглөө

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 17

Улаанбаатар хотын дулаан хангамж 2013-2014 оны өвлийн их ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй, өөрөөр хэлбэл дулаан хангамж доголдохоор байгаа юм. Иймд ирэх өвлийн оргил ачааллаас өмнө нийслэлийн дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангахын тулд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар шийдвэрлэлээ.

Уг станцыг гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан гүйцэтгэлээр санхүүжүүлж, "түлхүүр гардуулах" нөхцөлөөр барих юм. Дулааны станцын эхний зуухыг энэ оны 12 дугаар сараас өмнө холбогдох шугамын хамт ашиглалтад оруулах үүргийг Түлш, эрчим хүчний сайд М.Сономпилд Засгийн газрын хуралдаанаас өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top