Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сард болно. Энэ удаагийн сонгуульд УИХ-д суудалтай МАН, АН, “Шударга ёс” эвсэл оролцох юм. Тэд нэг хүнийг нэр дэвшүүлнэ. Ингэхдээ АН-ынхан дотроосоо хэнийг гаргах вэ гэдэг дээр “бөөн юм” болж байгаа сурагтай. Одоогийн Ерөнхийлөгч улиран сонгогдоно гэж зүтгэж байгаа юм байх. Харин зарим нэг судалгаагаар түүний рейтинг муу байгаа л гэх. Үүнтэй зэрэгцээд АН-ын фракциудаас тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэх хувь, хувьсгалын ажлаа эхлүүчихсэн л байна. Гэхдээ одоогийн Ерөнхийлөгч амархан бууж өгөхгүй биз. Үүнийгээ өөртөө зориулсан сонгуулийн хуулиараа батлаад өгчихсөн. Одоо Э.Бат-Үүл тэргүүтнүүд хэрхэн хөдлөх нь тус намын дотоод зөрчилдөөн, асуудал болчихоод байгаа юм. Зургаан сар болтол зай байгаа болохоор тэдний цусгүй дайны “учир нь” олдох биз. Харин МҮАН-МАХН-ын удахгүй бүгд их хурлаа хийх гэнэ. Ингээд хэн хэнийг нэр дэвшүүлэхээ ярилцана. Яриад нэр нь гарсан улсууд дээрээ санал хураагаад хамгийн олон санал авсан нэгнээ Ерөнхийлөгчийн сонгуульд сойх гэж байна. Баяжих нь баараггүй гэдэг шиг 45 болон түүнээс дээш насны хэн нэгэн улс төрч л тус эвслээс нэр дэвших нь тодорхой. Одоогоор О.Цолмон МАХН-аас, М.Энхсайхан МҮАН-аас хүч үзэхээр төлөвлөөд байгааг эх сурвалжууд хэлж байгаа. МАН-ынхан хуралдсан. Хураладаад иргэдийн саналыг сонсож байгаад хэнийг дэвшүүлэхээ шийдэх юм байх. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Б.Бат-Эрдэнэ, гадаадад суугаа У.Хүрэлсүх, С.Баяр нарын нэр илүүтэй сонсогдож байгаа. Гэхдээ хувьсалын тохироо хэрхэн бүрдэхийг таашгүй шүү дээ. Юутай ч Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 21 аймаг, 200 гаруй сумынхантай 35 хоногийн дотор амжиж уулзах гэж үйлээ үзэх нь тодорхой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн саналыг авах хугацааг гурван өдөрт багтаах, сонгууль зохион байгуулахад ул¬сын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргах зардлыг тодруулан тусгах, нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг хуулийн этгээдээс 50 сая төгрөгөөс илүүгүй байх, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувь нь сонгуульд оролцоогүй бол ирц хүрээгүй тухайн хэсэгт нэмэлт санал хураалт явуулах юм. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд хэнд нь илүү “шаанс” байгааг уншигч та бүхэн надаар хэлүүлэлтгүй гадарлачихсан байх...
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )