УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд өчигдөр АНУ-ыг 14 хоногийн хугацаатайгаар зорьлоо. Харин Хууль зүйн байнгын хорооны гишүүд МАХН-ын хоёр гишүүнийг орхин “шогтов”. Орхигдсон гишүүд нь О.Баасанхүү болон З.Баянсэлэнгэ. Чухам ямар шалтганаар тэднийг үлдээсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Нэгэнт “гадуурхагдсан” тул УИХ-ын гишүн О.Баасанхүү Герман, ОХУ, Солонгос, Хонг-Гонк зэрэг улсуудад ажиллахаар болжээ. Ингэхдээ тэрбээр Москва дахь Монгол Улсын ЭСЯ-ны барилга зарагдсан эсэхийг шалгахын зэрэгцээ тус улсуудын байнгын хорооны ажиллах зарчмыг судлах гэнэ. Гурван сард ирэх тэрбээр хөдөө орон нутагт ажиллахаар төлөвлөөд байгаа юм байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )
You put the lime in the cooncut and drink the article up.