“Солгой” Н.Төмөрхуяг хаа явна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 28

 

“Амьдрал хайр дээр тогтдог”, “Саа мөнгөн Хэрлэн”, “Насны намар”, “Намрын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Халхын сайхан хүүхнүүд”, ” Зүүдэн бороо”, ” Зүрхний уяа”, “Хожуу хайрын дуу”,  “Сэтгэлийн эгшиг”, ” Гунигийн дуу”, ” Өр өвтгөх юм бүхнийг дуул” ... зэрэг дуунууд хорь шахам жилийн өмнө одоогийн яриагаар бол жинхэнэ хит болж байсан. Тэгвэл энэ дуунуудын  үгийн цэцэт  уран бүтээлчид гэвээс  Төрийн шагналт, Ардын уран зохиолч  Б. Лхагвасүрэн,  Төрийн шагналт,  яруу найрагч  Р.Чойном,   Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч  Ш.Дулмаа, С. Оюун, Л. Дагвадорж,  яруу найрагч  Д.Амгалан,  Н.Сүхбат,  Ж.Ринченмядаг,  Д.Төрмөнх, Д.Дугарсүрэн. Харин аялгуу эгшгийг нь зохируулсан уран бүтээлчид  Төрийн соёрхолт Ц.Чинзориг, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр,  хөгжмийн зохиолч  Ё.Сүхбаатар, Б.Магсаржав, Б.Сүхбаатар нар юм.  

Дуу  гурван жигүүртэй байснаар амилж амьдардаг гэж манайхан бараг хэдэн арваныг дамжуулан ярьж заншжээ. Тэгвэл энэхүү  хүн бүхний дуулах дуртай дууг ард түмэндээ хүргэсэн дууч  нь  хаа явна.

Намдагийн  Төмөрхуяг  Хан  Хэнтий  чуулгаас уран бүтээлийн их замналаа эхэлсэн  тэрбээр дэндүү даруухан төрсөн хэдий ч  авьяас нь бол даруулгагүй юм. Дуунд дуртай ард түмэндээ бол “Солгой Төмөрхуяг “ хэмээн ардынх болтлоо алдаршсан хүн. 1980-1990-ээд   онд  аж төрж  амьдарч  явсан монгол хүн бүхэн түүнтэй нүүр тулж учраагүй ч  нэрийг нь хэлэхэд 

Хорвоод намар ирдгийг мартсан

Хонгор хүүгээ уучлаач  ээж ээ..  гэж аялах юм уу

Амьдрал хайр дээр тогтдог гээд

Алагхан хорвоод хэлээд байх юм аа..  гэх аль эсвэл

Халин халин нисээд ирдэг шувууд

Харзны усанд  элгээ жиндээн ганганах юм ... гэх зэрэг аль нэгэн дууг нь аялж л байх нь юутай үнэн билээ .

Анх 1983 оноос л дуулж эхэлсэн гээд бод доо. Түүнд маань дуулж эхэлснийх нь гуч дахь өвлийнх нь тэнгэр  “Соёлын тэргүүний  ажилтан” хэмээх  цол тэмдгийг олж ирсэн. Нөгөө л нам дагаж сүжирч яваа бүхний энгэрт  гялалзах  төрийн одон медалиуд  дуучин ахын энгэрт   ердөө л гучин жилийнх нь  дуулахыг үнэлсэн  СТА –гаас өөр гялайх  юм алга.  Миний бие “та  чинь СТА –гүй байсан хэрэг үү” гэж гайхах сэтгэл түүний “ах нь сая соёлын тэргүүн боллоо” гэх  баярын үгийг нь сонсоод  төрсөн юм.

 Гэтэл нэгэн өдөр хаалга тогшоод ороод ирлээ. Ард түмний гавьяат соёлын тэргүүн хоёроо зэрэгцүүлээд зүүчихсэн  жигтэйхэн цэмцгэр амьтан. Гитарыг нь аваад дээш тавих гэтэл  ихэд сандрав. Он солигдохын өмнө  нийтийн дууны ханхүү гэгддэг Самандын Жавхлан  Н.Төмөрхуягт  цоо шинэ гитар бэлэглэсэн гэнэ. Түүнийгээ жаахан хүүхэд лугаа энхрийлнэ. С.Жавхланг дуучин л гэж мэдэхээс бус  өөрийг эс мэдэх би

-Овоо доо . Чи ч үнэхээр хан хүү юм аа гэх бахархал төрлөө. Н.Төмөрхуяг  ярих нь ердөө л гитар бэлгэнд авсан тухай. Дуучин ахдаа эртнийх нь түүх дурсамжийг сөхөх нэлээд  хэдэн  зураг  үзүүлсэн нь  түүнд ихээхэн омогшил бахархал төрөх шиг болсон.

-Би чинь ардчилсан намд бол олон жил зүтгэсэн үзэл бодлыг нь дэмжсэн хүн. Чи үнэмшихгүй бол үүнийг хар даа гэж гар утсаа үзүүлэв.

-Нээрээ л түүний гар утсанд “ ардчилагчдын  халуун  ам  бүл  чин  журмын нөхдөөс гэсэн  шинэ жилийн мессеж  олон удаа ирсэн байв. Үүнийг үзээд үнэмшив бас их гайхав. Залуухан охид хүүхнүүдийг ганц  удаагийн  сонгуулийн  сурталчилгаандаа  авч  яваад л  боллоо. Намар өвөл нь СТА  цол зүүчихээд  энд  тэндгүй  намбагүйтээд  явдгийг  хэн  хэнгүй л харж байгаа. Тэгвэл дуучин Н.Төмөрхуяг ардчиллын хорин гурван жилд  дуулж ард түмнийг уярааж яваа. Үүнийг юу гэж тайлбарлаж болох вэ. Дуу сайхан сэтгэлийн  цайлал гурван жигүүр хоёр болохгүй нь лавтай. Хүн бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаана байх   гэж  найднам .

 

2013 он

Ч.Дагмидмаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(202.179.20.187) 2025 оны 03 сарын 13

Үнхээр сайн дуучин. Дуулж чадахгүй ам барьдаг хэдэн нөхдүүд МУГЖ болчихсон байхад арай ч дэ?

1  |  0
bbb(202.72.247.135) 2025 оны 03 сарын 13

Solgoi geheer yaadiin be ugaasa ard tumen tegj nerlesen gedgiig medhuu ta nar Ene hun bol aguu hun shuu sain duuchin

1  |  0
Close menu