СЭЛЭНГЭ I Түшиг, Ерөө, Хүдэр суманд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 18

Баяр, наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн /2025.07.10-18/ ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд мэдээлэл өглөө.

Энэ өдрүүдэд Дорнод, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ аймагт нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, өнөөдөр /2025.07.18/ 11:00 цагийн байдлаар хоёр түймрийг цурманд оруулж, 4 түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Хар горхи, Ерөө сумын Агуйт орчимд гарсан 2 ойн түймрийг цурамд оруулсан, мөн аймгийн Хүдэр сумын Шоргоолжны хүдэртийн хэц, Шоргоолжийн-Өндөр, Янгаахай, Ерөө сумын Шарлангийн эхийн баруун гэдэг газар гарсан 4 ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 93 хүн, 12 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа бол ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нийт 40 алба хаагчийг Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийн голомтод хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.40.120) 2025 оны 07 сарын 20

Түймэр тависан эзнийг нь олж төрийн төмөр нүүр үзүүлмээрээ тэгэхгүй бол эх орон минь шатлаа хүмүүсээ

0  |  0
Close menu