Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаа эрхлэх цагийг 04:00 цаг хүртэл сунгаж магадгүй. Энэ талаар салбар яам, холбогдох газруудын төлөөлөгчид хэлэлцэж байна. Хэрэв шөнийн цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажиллуулахаар бол бар, ресторанууд нь обьектын дотор болон гадна талыг бүрэн камержуулсан байх ёстой аж. Мөн хяналтын камерын архив нэг сараас доошгүй хугацаагаар хадгалах ёстой гэсэн журмыг барьж ажиллахаар журамлаж байгаа гэнэ.
Гарав
Сэтгэгдэл ( 0 )