Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн сүүлийн томилгоо болох Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын суудалд олон хүн санаархаж байсан. Удтал хэлэлцсэн энэ асуудалд цэг тавьж МАХН-ын Говийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн ажлаа хүлээж авахаар болоод байна. Тэрбээр Шадар сайд Д.Тэрбишдагватай хамт орон нутагт ажиллаж байгаа бөгөөд олон хүнд горьдлого төрүүлээд байсан албан тушаалд удахгүй томилогдох гэнэ.
МХЕГ-ын даргын суудалд С.Отгонбаяр хамгийн их санаархаж байсан. Гэсэн ч Шадар сайд Д.Тэрбишдагватай хамт орон нутгаар явж Мэргэжлийн хяналтынхан болон онцгой байдлынхантай уулзаж өвөлжилттэй танилцаж яваа Ч.Чимидсүрэн ийнхүү МХЕГ-ын даргын ажлыг авах нь бүр ч тодорхой боллоо. Тиймээс хүлээлт үүсгээд байсан МХЕГ-ын даргын суудалд эзэнтэй болох нь.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )