Олон хүнийг сэтгэлийг онилоод байгаа “Дурлалын сум” инээдмийн уран сайхны киноны албан ёсны нээлт өнөөдөр “Тэнгис” кино театрт болно. Энэ нь “Шилдэг өнгө” продакшны бүтээл юм. Дүрүүдэд гавьяат жүжигчин Б.Туяа, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, “Шилдэг өнгө”-ийн С.Өлзийхүү, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай болон залуу уран бүтээлчид оролцон тогложээ. “Шилдэг өнгө” продакшн өмнө нь “Зугтаарай”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш”, “Сүүлчийн бүжиг” “Сая долларын олз” зэрэг эмгэнэлт болон инээдмийн уран сайхны кино хийсэн билээ. “Дурлалын сум” кино нь намрын шаргал өдөрт зугаалж буй хосууддаа зориулж нэгэн хайрын түүхийг өгүүлэх гэнэ.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )