Их дээд сургуулиудын төлбөр 10 хувиас илүү нэмүүлэхгүй байх талаар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 24

Их, дээд сургуулийн захирлууд шинэ хичээлийн жилд сургалтын төлбөрийг 25-50 хувь хүртэл нэмэгдүүлэх санал гаргасан. Мөн хичээл эхлэхтэй зэрэгцэн нийслэл хотын авто замын ачаалал хэд дахин нэмэгдэхийг мэргэжлийн байгууллагууд ярилцаж, сургуулиудын хичээл  эхлэх болон тарах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр  хэлэхдээ “Сургалтын төбөрийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг их сургуулийн консерциумд өгсөн. Их, дээд сургуулиуд аль болох төлбөрөө нэмэхгүй байх, хэрвээ нэмбэл 10 хувиас илүү нэмэхгүй байхаар харилцан ярилцаж байна. Сургуулиудад хөрөнгө оруулалт, урсгал зардалтай холбоотой нэмэгдэл санхүүгийн эх үүсвэр шаардагдсан. Тиймээс энэ ням гаригт сургуулиудын санхүүгийн албадын дарга нартай хэлэлцэнэ. Үнэхээр шаардлагатай зардал байвал Засгийн газарт танилцуулна. Төрийн өмчит их, дээд сургуулиуд төлбөрөө нэмэхгүй байх талаар тодорхой хэлцэл хийж, хяналт тавих боломжтой” гэлээ. 

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top