Иран Израилд хүчтэй цохилт өглөө

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Иран ням гарагийн орой Израилын хойд хэсэгт цохилт өгчээ. Израилын арми бүх пуужинг андан сөнөөсөн ухай мэдээлэв.

Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус эл ажиллагаа нь долоо хоног үргэлжилнэ хэмээн сануулжээ. Ираны нутаг дэвсгэрт цохилт өгвөл хүлээлтийг давсан хүчтэй цохилтоор хариу барина гэж мэдэгдсэн байна. Израил Ливаны Бейрут хотод цохилт өгснөөр улаан зурвасыг давсан гэж Ираны эрх баригчид мэдэгджээ.

Axios порталын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд хандан Ирантай хийж буй хэлцлийг зогсоохгүйн тулд хариу цохилт өгөхгүй байхыг хүссэн байна. Гэсэн хэдий ч Израилын зүгээс Иранд хариу цохилт өгч, Тегеран, Исфахан, Табриз хотууд халдлагад өртжээ.

Үүний дараахан Трамп Нетаньяхуд АНУ Ирантай хийх ямар ч хэлцлийг хүлээн авахаас өөр гарцгүй хэмээн мэдэгдсэн байна. Трамп “Нетаньяхуд сонголт байхгүй. Би бүх шийдвэрийг гаргана. Тэр шийдвэр гаргахгүй” гэжээ.

Ливаны Бейрут хот Израил-Ливаны өргөн хүрээний мөргөлдөөнд тулааны геополитикийн талбар болоод байна. АНУ дарамт шахалт үзүүлж байгаа ч Израил аюулгүй байдлын үүднээс шаардлагатай гэж үзвэл Бейрут хотод цохилт өгөх эрхтэй хэмээн мэдэгдэж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top