Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээл, хууль, дүрэм, журам, гадаад худалдааны чиглэлийн мэдээ, мэдээллээр хангах зорилгоор “Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр: Боломж ба анхаарах асуудлууд” сэдэвт семинарыг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) болон түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн дагуу үүсэж буй боломжууд, барааны гарал үүслийн дүрэм, маргаан шийдвэрлэх механизм, техникийн зохицуулалт, стандарт, итгэмжлэл ба үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх асуудал, мөн мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарах шаардлагууд, Монгол Улсын гаалийн байгууллагаас энэхүү хэлэлцээрийн хүрээнд худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар бизнес эрхлэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцох болно.
Семинар зургаадугаар сарын 04-ний 09:00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд болно.
Бүртгүүлэх линк: http://membership.mn:8080/front/event/public/person

Сэтгэгдэл ( 0 )