ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

З.Энхлэн | Zindaa.mn
17 цагийн өмнө

 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.05.25-2026.06.01) нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 53 суманд аюулт үзэгдэл, ослын 125 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 130 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан юм. 
Нийт дуудлагын 96 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, хоёр нь газар хөдлөлт, долоо нь хүчтэй салхи шуурга, 3 нь биологийн гаралтай аюулт өвчин, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top