Хонь
Асар их эрч хүчтэй сэрж, хааш нь хийхээ мэдэхгүй. Өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнд гүйж, үсэрч, караокэд дуулах хүсэл төрнө. Од эрхэс ингэхийн зөвшөөрч байна. Таны өнөөдрийн уриа “Хөдөлгөөн бол амьдрал, харин тайван байдал бол тэтгэврийнхэнд”. Өнөөдөр таны галзуу үйлдлийг хуваалцах хүн гарч ирнэ. Ийм хүнтэй учрах нь ховор шүү.
Үхэр
Тав тухад дуртай зан нь хүүхдийн “зэвүүн” зантай сөргөлдөнө. Өнөөдөр дүрэмгүй өдөр. Хориглож байсан бүхнийг идэж болно гэж од эрхэс хэлж байна. Маргааш жингээ үзэх ч хэрэггүй. Тэр бол маргаашийн үхрийнх.
Ихэр
Өнөөдөр бусдыг тоглоом, онигоо, хөгжилтэй түүхээр инээлгэнэ. Гэхдээ эрсдэл бий. Хайртай хүмүүсээ хүртэл ядраах вий. Од эрхэс цаг тутам 10 минут ч гэсэн дуугүй суухыг зөвлөж байна. Ийм нэгэн чимээгүй мөчид зуны төлөвлөгөөг нь өөрчлөх хов жив сонсоно.
Мэлхий
“Хүүхэд байхад …. санаж байна уу” гэсэн үг өдөржин толгойд нь эргэлдэнэ. Хуучин эд зүйлсээ ухаж, ээжийнхээ зургийг харж уйлна. Од эрхэс харин хоёр цаг л эргэн дурсахад хангалттай гэж сануулж байна. Эс бөгөөс одоо цагаа мартана. Анхны хайр руугаа залгах хэрэггүй.
Арслан
Өнөөдөр статусаа мартаарай. Зүгээр энгийн, хөгжилтэй, магадгүй бүр тэнэгдүү байх хүсэл төрнө. Хааны хувцсаа тайлж, ханборгоцойн зурагтай шортоо өмсөөд, гадаа хөвөн чихэр идээрэй. Таны хүүхэд шиг энгийн зан бусдыг татна.
Охин
Өнөөдөр эмх цэгцтэй, зөв байх хүсэл нь ор сураггүй алга болно. Та гэрээсээ индүүдээгүй хувцастай ч гарч болно. Ажлын жагсаалтаа ч мартаж болно. Дэлхий сүйрэхгүй. Өнөөдөр таны хазгай муруй хийсэн зүйл нь хамгийн зөв шийдвэр байх болно. Амьдрал онцгой зүйлд дуртай.
Жинлүүр
Таны шийдэмгий бус байдал хошин шог болж хувирна. Хоёр туулай хөөж байгаад нэг ч үгүй хоцорно. Тиймээс сонголт хийхгүй байсан нь дээр. Зайрмаг, жигнэмэг гээд бүгдийг сонго. Хамгийн сайхан дурсамж үлдэнэ.
Хилэнц
Та нууцлаг, тааварлашгүй байгаад дасжээ. Харин өнөөдөр энгийн байхыг хүснэ. Тэнэг хошигнолд инээгээд л. Таны хүүхэд шиг шулуун зан танаас айдаг хүнийг хүртэл гайхшируулна.
Нум
Өнөөдөр хаашаа ч хамаагүй явах тасалбар авч, эцсийн зогсоол хүртэл явж эсвэл зайрмагт дугаарлаж зогсохдоо танихгүй хүнтэй ярилцаарай. Од эрхэс зөвшөөрөх нь битгий хэл ингэхийг бүр гуйж байна. Хүүхэд нас бол адал явдал. Харин та адал явдал хайдаг. Яг ийм санаандгүй үедээ зуныг нь өөрчлөх хүнтэй таарна.
Матар
Та амралтын өдрийг ашигтай өнгөрүүлэхийг төлөвлөсөн ч чипс идэн, буйдан дээр хэвтэхийг хүснэ. Од эрхэс хүссэнээ хийхийг зөвлөж байна. Таны дотор байдаг хүүхэд өнөөдөр ажил хаялт зарлажээ. Ямар ч зорилгогүй өнгөрүүлсэн өдөр үр бүтээлтэй долоо хоногоос ч илүү хүч өгнө.
Хумх
Хачин жигтэй зүйл сэднэ. Сандлаар хэрэм барих нь сайхан санаа. Аяганаас шөл уух нь сонирхолтой. Өөр өнгийн оймс өмсөх нь хөгжилтэй. Өнөөдөр таны уриа бол насанд хүрэгсдийн дүрэм хэтэрхий уйтгартай. Харин өнөөдөр та бол хүүхэд.
Загас
Таны уран сэтгэмж оргилд гарна. Та шалбаагийг далай, тагтааг луу, удирдлагаа сайхан сэтгэлтэй шидтэн гэж харна. Зүгээрээ. Өнөөдөр зургаадугаар сарын 1. Үдэш хүртэл тэр ертөнцөд амьдарч болно. Харин үдэш нь эргэн ирээрэй. Эс бөгөөс чухал зүйлээс хоцорно шүү.

Сэтгэгдэл ( 1 )
гөвдиыж бөхдиынсн хүрзний жоотууны пздагууд түрүй бөөс пзданууд хулгайгаар толгоыдишаацн монгл хшний эсрг урвуулаад ашглцн