Жил бүр зохион байгуулагддаг “Европын Өдөрлөг” арга хэмжээ энэ жил орон нутагт анх удаагаа Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна.
Тус өдөрлөгөөр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал,, соёл урлаг, европ бүтээгдэхүүн, хоол хүнс болон Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, боловсролын тэтгэлэгт хамрагдах боломжийн талаар иргэд олон нийтэд танилцуулж байна.
Европын Холбоо нь Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм.
Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ удаагийн өдөрлөгөөр тун удахгүй Монгол Улсад зохион байгуулагдах СОР17 хурлын талаар мэдээлэл өгөх, талуудын анхаарлыг чиглүүлэх олон талт яриа өрнөж буйгаараа онцлогтой.
Арга хэмжээнд Европын Холбооны 27 гишүүн орны Элчин сайдын яамд, Европын Холбооны санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүд, боловсрол, аялал жуулчлал, визний мэдээллийн байгууллагууд болон Монголын томоохон аж ахуйн нэгжүүд зэрэг 70 гаруй байгууллага оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )