ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхний толгойд цирк тоглоно

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Бүхнийг амжуулна гэсэн бодолтой өглөөг угтана. Урьдчилаад хэлэхэд та амжихгүй. Та нэгэн зэрэг таван ажил барьж авах ба эцсийн дүндээ нэгийг нь ч дуусгаж чадахгүй. Гэхдээ маш завгүй, чухал харагдана. Энэ бол бас л үр дүн. Үдээс хойш бүгдийг өөрчилж, шинэ амьдрал эхлүүлнэ. Үдэш шинэ амьдрал нь уйтгартай санагдаж хуучиндаа эргэн орно.

Үхэр

Өнөөдөр таны бие махбод бослого гаргахаар шийджээ. Та өлссөн сэрэх ба үргэлж идэх хүсэл төрнө. Үдийн хоолны дараа ч гэсэн. Тиймээс од эрхэс самар, хатаасан жимс, жигнэмэг зэргийг авч явахыг зөвлөж байна. Харин чихэрлэг амттанаас зайлсхийгээрэй.

Ихэр

Таны толгой өнөөдөр циркийг санагдуулна. Циркийн тайзан дээр бодол, санаа, эргэлзээ, гэнэтийн гэгээрэл гээд бүгд тоглолт хийнэ. Өглөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэл төрж, цагийн дараа бодол нь өөрчлөгдөнө. Дахин цагийн дараа өөрийн бизнестэй болох хүсэл төрнө. Харин үдэш юуг ч өөрчлөхгүй байсан нь дээр гэсэн дүгнэлтэд хүрнэ. Маргааш өглөө дахин давтагдана.

Мэлхий

Таны сэтгэл санаа бүрэн хүчин чадлаараа савлана. Нохойн хоолны рекламыг харж уйлж, зайдасны миймийг харж инээн, таван минутын дараа бүх зүйл хэцүү байна гэж уйтгарлана. Драм үзэхгүй, гунигтай хөгжим сонсохгүй, эксүүдээ дурсахгүй байхыг зөвлөж байна. Инээдмийн кинон дээр тавиад, пицца захиалаарай.

Арслан

Өнөөдөр таны гол зорилго шатахгүй байх явдал. Бусдаас шилдэг, хурдан, хөөрхөн байхыг оролдоно. Харин дараа нь залхана. Од эрхэс шалгуураа багасгахыг зөвлөж байна. Өөртөө энгийн байхыг зөвшөөр. Гялалзаж, гялтганах хэрэггүй. Зарим үед зүгээр орших сайхан.

Охин

Өнөөдөр таны доторх төгс хүн галзуурчээ. Та энд тэндгүй алдаа дутагдал олж харна. Ажилдаа, өөртөө, хамтрагч нь алим идэж байгаад хүртэл. Зогс, амьсгалаа гарга. Дэлхий ертөнц төгс биш. Та ч гэсэн төгс биш. Төгс хүмүүс уйтгартай. Өөртөө ч, бусдад ч алдаа гаргах боломж олго.

Жинлүүр

Алдагдсан юмсын өдөр таныг хүлээж байна. Түлхүүрээ нэг газар тавьж, өөр газраас олно. Гартаа барьсан утсаа хайна. Хамар дээрээ тохсон шилнийхээ эрэлд гарна. Энэ бол хэвийн үзэгдэл. Энэ бол даваа гарагийн жингүйдэл. Үдэш бүх зүйл нь олдоно. Нэг л оймс олдохгүй. Тэр илүү дээр ертөнцийг хайхаар оджээ.

Хилэнц

Таны бүгдийг сэжиглэх зан оргилдоо хүрнэ. Бүх хүн таны эсрэг байгаа мэт санагдана. Дарга нь хөмсгөө зангидвал “Намайг халах нь”, хамтрагчид нь шивнэлдэхэд “Намайг шүүмжилж байна”, найз нь хариулахгүй бол “урвасан”. Зогс. Логикоо асаа. Дарга нь нойрмог, хамтрагчид нь киноны тухай ярьж байна. Найз нь завгүй. Дайсан хайх хэрэггүй. Дайсан байхгүй ч байж магадгүй.

Нум

Та өнөөдөр салхи шиг л хийснэ. Нэгэн хэвийн амьдралд гацсан мэт санагдаж, өөрчлөхийг хүснэ. Gym-д бүртгүүлж, хятад хэлний сургалт эхлүүлж, шүлэг хүртэл цээжилж эхэлнэ. Харин үдэш зааланд бие булардаг, хятад хэл хүнд хэл, шүлэг цээжлэх нь уйтгартай гэдгийг ойлгоно.

Матар

Таны хөдөлмөрч зан даваа гарагийн залхууралтай хүч үзнэ. Аль нь ялахыг таашгүй. Нэг талаас ажиллах хэрэгтэй, нөгөө талаас хүсэл төрөхгүй. Компьютероо харж суугаа таныг хамтрагчид нь төлөвлөгөө боловсруулж байна гэж бодно. Тэдний урмыг хугалах хэрэггүй. Хүссэнээ л бодог.

Хумх

Таны суут ухаан сэрж, хүлээн зөвшөөрөхийг шаардана. Бүхэл бүтэн компанийнхаа ажлыг хэрхэн сайжруулах талаар суут санаа орж ирнэ. Удирдлагадаа урт гэгчээр санаагаа бичсэний дараа л утгагүй гэдгийг ойлгоно. Түр азна. Маргааш хүртэл хойш нь тавь.

Загас

Таны салан задгай зан “мастер” түвшинд хүрнэ. Гэрээсээ гарахдаа утсаа мартана, эсвэл түлхүүрээ. Эсвэл аль, алиныг нь. Таван минутын өмнө юу хэлснээ ч мартана. Айх хэрэггүй. Энэ бол даваа гараг. Бүгд л ингэж амьдардаг. Бараг л бүгд.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top