Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц ажлын байранд ажиллуулахыг хориглоно

З.Энхлэн | Zindaa.mn
47 минутын өмнө

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022.06.10-ны өдрийн А/122 дугаар тушаалаар "Насанд хүрээгүй хүний ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг баталсан байдаг.

18 насанд хүрээгүй хүүхдийг:

-Хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэх магадлалтай ажил

-Хүүхдийн аюулгүй байдалд аюул учруулах ажил,

-Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц зэрэг 9 төрлийн эрсдэл бүхий ажлын байранд ажиллуулахыг хориглоно.

Хүүхдийн эрхийг хүндэтгэн хамгаалж, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлж, хүүхдийг ажиллахыг хориглосон ажлын байранд ажиллуулахгүй байхыг Баянгол прокурорын газраас уриалж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top