ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасынхан цагаа олсон дэмжлэгийн ачаар амжилтад хүрнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Ажил төрлийн харилцаа холбоонд таатай өдөр. Саяхан өөрийнх нь эсрэг байсан хүнийг өөртөө татаж чадна. Зөн совин хурц байх тул хүмүүсийн жинхэнэ сонирхол, санааг хурдан таана. Гаднын компаниас хамтран ажиллах санал авч магадгүй.

Үхэр

Хэтэрхий олон зүйлийг итгэж хүлээн авдаг. Мэдээллийг нягтлахаас бүү залхуур. Алдаа гаргахаас нь хамгаална. Ихэнх үхрийнхэн ажлаасаа илүү хувийн асуудалдаа төвлөрнө. Үүнийг таны өрсөлдөгчид ашиглах вий.

Ихэр

Үдээс өмнө таатай үе тохиож байна. Бусадтай харилцах харилцааныхаа учрыг олж, хайртай хүмүүстэйгээ хэл амаа ололцоно. Сайхан санаа төрж, хожим нь найз нөхдийнхөө тусламжтай хэрэгжүүлнэ. Аливаа хамтын ажиллагаа үр бүтээлтэй байна.

Мэлхий

Энэ өдөр хөнгөхөн ялалт гэж байхгүй. Гэхдээ шагнал хүртэх гавьяа байгуулжээ. Хүчин чармайлт нь үр шимээ өгч, таны сайхан чанарыг хүмүүс олж харна. Шинэ төсөл дээр ажиллахад тохиромжтой.

Арслан

Эрс тэс өдөр. Сөрөг хандлагын нөлөө хүчтэй байх ч та сөрөн зогсоно. Тиймээс өөрийнхөө санасан бодсоноо хэрэгжүүлж, амаргүй ажлыг ч төвөггүй хийж дөнгөнө. Гэсэн ч чамгүй хүчин чармайлт гаргах тул ядрахаас зайлсхийхийн тулд цаг зав гарга.

Охин

Шинэ ажил эхлүүлэхийн оронд эхлүүлснээ дуусгахыг бодоорой. Ажил дээр нь асуудал гарч магадгүй. Хамтран ажиллагсад нь таныг санаачилга гаргаж, хүнд нөхцөлд удирдагчийн үүргийг хүлээдэг гэдэгт дасжээ. Харин та өөрөө өнөөдөр хэн нэгэнд энэ үүргээ өгөхийг хүснэ.

Жинлүүр

Эсрэг тэсрэг хандлагын нөлөөг мэдэрнэ. Бүтээлч хандлага шаардсан ажил нь амжилттай байна. Анхаарал, нямбай байхыг шаардсан ажил ядаргаатай, уйтгартай санагдана. Тооцоололдоо алдаа гаргах эрсдэл бий.

Хилэнц

Олон зүйлийг бүтээх боломжтой ч ажлаа барьж авахад хүнд байна. Цагийг баяр хөөртэй өнгөрүүлэх ч үүнээсээ сэтгэл ханамжтай үлдэхгүй. Учир нь өөрийгөө санаачилгагүй хэмээн зэмлэнэ. Тиймээс хөнгөн ажлаас эхэл. Том ялалт ойрхон байна.

Нум

Хуучин найз нөхдөөсөө таатай мэдээ дуулна. Ажил хэргийн санал авч магадгүй. Стандарт бус хандлага шаардсан ажлыг амархан шийднэ. Ямар ч төрлийн туршилт амжилттай болно.

Матар

Арилжаа эрхэлдэг, томоохон гэрээ хэлцэл байгуулдаг бол болгоомжтой байхад илүүдэхгүй. Буруу шийдвэрээсээ болж санхүүгийн алдагдал хүлээж болзошгүй. Их ажиллах, тэр тусмаа хамт ажиллагсдынхаа алдааг засах шаардлага гарна.

Хумх

Биеийн хүчний ажил амжилт муутай байна. Тиймээс хүнд хүчир ажлаа хойшлуулсан нь дээр. Харин шинэ хүмүүстэй ярилцах, уулзах хэрэгтэй. Богино аялал, ажлын томилолт үр дүнтэй. Орлогын нэмэлт эх үүсвэртэй болж магадгүй.

Загас

Холбоотон, түншүүдийнхээ цагаа олсон дэмжлэгийнх нь ачаар амжилтад хүрнэ. Тиймээс ямар ч тусламжаас бүү татгалз. Өнөөдөр та илүү зоригтой, шийдэмгий байх тул зорилгодоо хүрэхэд нь ямар ч бэрхшээл саад болохгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top