Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хэнтий аймгийн  Батширээт сумын Онон багийн “Улаан хөндийн цагаан гунатай” гэдэг газар тавдугаар сарын 15-ны өдрийн 16:30 цагт гарсан ойн түймрийг 17-ны өдрийн 20:30 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.05.19) 06:00 цагт бүрэн унтраалаа. Унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0287 дугаар анги, сумын мэргэжлийн ангийн нийт 35 хүн, 2 автомашин, 13 морьтойгоор ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулсан юм. 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Халтарын говь” гэдэг газар тавдугаар сарын 18-ны өдрийн 17:25 цагт гарсан хээрийн гал түймрийг мөн өдрийн 21:45 цагт цурамд оруулж 22:55 цагт бүрэн унтраасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн  нийт 14 алба хаагч, 3 автомашин, 1 мотоциклтойгоор ажиллалаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top